Католик шашинтнуудын төв Ватиканы радио монгол хэлээр мэдээ, нэвтрүүлэг бэлтгэж эхэлжээ. Тус радио өмнө нь 51 хэлээр мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан бөгөөд монгол хэл 52 дахь нь болсон байна.
Нэвтрүүлэх мэдээ, нийтлэл, сурвалжилгыг Монгол дахь сүмийн дэмжлэгтэйгээр хийх гэнэ.
Пап лам Франциск өнгөрсөн онд манай улсад айлчилсан. Айлчлалын дараа “Пап одоо Монголын талаар юу хийх вэ. Хөрөнгө мөнгө гаргаж чадах уу” гэдэг асуултыг сүсгтнүүд ихээр тавьж байсан. Тэгвэл энэ тал дээр Ватикан анхаарч эхэлсний хамгийн том шинж нь одоогоор энэ болоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна