Сар шинийн баяраар боомтууд ажиллах хуваарийг танилцуулж байна.
Буянт-Ухаа агаарын автозамын боомт олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Монгол-Хятадын хилийн боомтууд: Шинийн 1-3-ны өдөр буюу энэ сарын 10-12-нд Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан, Баянхошуу-Өвдөг, Хавтирга-Архашаат боомтууд гурав хоног амарна.
Монгол-Оросын хилийн боомтууд: Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Арцсуурь- Цагаан толгой, Ханх-Монд, Улвхан-Дээд ульхан шинийн 1-3-нд амарна.
Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевскын автозамын хилийн боомт, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевскын төмөр замын боомтууд баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Цагааннуур автозамын боомт сар шинийн баяраар гурав хоног амарна.
Монгол Улсын Баян-Өлгий, Оросын Холбооны Улсын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож хилийн "Цагааннуур-Ташанта" боомтуудын 2024 оны нэгдүгээр улирлын амралтын өдрүүдийн хуваарийг тогтоосөн.
Тус хуваарийн дагуу боомтууд сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 10-12-ны өдөр амарна. Энэ сарын 13-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.124
Түрүүчээсээ Өнөрөө шалгагдаж эхээлсэн биздээ.
Хариулах