Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг яллагдагчаар татах санал гаргажээ

Zuv.mn
2024/02/05

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан зургаан этгээдэд эрүүгий хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор интернэт орчинд “Royalcasino.site”, “www.gogopoker.hyz”, “mglcasino.net”, “softpoker.mn”, “odpoker.mn” гэх нэртэй веб сайт ажиллуулж үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд иргэн “Д” нарын зургаан иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.187
    2024/02/05

    Иймэрхүү луйварчдыг,мөрийтэй тоглоомчдыг бүгдийг торгоод шоронд хийвэл таарна,залуучууд мөрийтэй тоглоомд донтож амиа хорлох явдал гарч бна

    Хариулах