Замын-Үүд чиглэлд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр иргэн амиа алджээ

Т.Отгонсувд
2024/02/07

Дорноговь аймагт Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 22:24 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчдыг очиход  “Хьюндай сонота-6” загварын суудлын автомашин,  “Бейбен норд бенз-НД4251” зүтгүүрийн хойд талаас мөргөсөн осол гарчээ.

Ослын улмаас хоёр иргэн амиа алдаж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Мөн суудлын автомашины жолооч Б /23 настай, эрэгтэй/, зорчигч Н/30 орчим настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж Эмнэлэгийн байгууллага авч явсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна