Моринд чирэгдэж, хүнд гэмтэн онгоцоор хүргэгдэж ирсэн 8 настай охин эдгэрч, алба хаагчдад талархлаа илэрхийлжээ

Т.Отгонсувд
2024/02/07

Моринд чирэгдэж, хүнд гэмтэн ОБЕГ-ын нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн охин эрүүл саруул болж, онцгоой байдлын алба хаагчдад талархал илэрхийлжээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд өнгөрсөн оны долоодугаар сарын 13-нд 8 настай охин моринд чирэгдсэн, маш хүнд гэмтэлтэй, газраар тээвэрлэх боломжгүй байсныг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ЕС-145 загварын МТ-1111 агаарын хөлгөөр нислэг үйлдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, хүлээлгэн өгсөн.

Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болсон байна.
Тэрбээр ээж, ахын хамтаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид хүрэлцэн ирж, нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, ангийн үйл ажиллагаатай танилцжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.135
    2024/02/07

    Насанд хүрсэн хүн морь уралдаанд оролцоно гэж хуульчилж болдоггүй юм уу

    Хариулах
  • 43.228.130.188
    2024/02/07

    агаараас эрэн хайх аврах 111-р ангийн хамт олонд амьжилт хүсэе

    Хариулах