Хөшөөтийн уурхайг эзэмшдэг "МОЭНКО" ХК-ийн 2011, 2014 онд Ховд аймагтай байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг Ховд хотод боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа санаачилж, Ардчилсан намын бүлэг дэмжсэнээр зохион байгуулагдах нөхцөл бүрдсэн уг хэлэлцүүлэгт санаачлагчидаас гадна ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй Ховд аймгийн удирдлагууд, "МоЭнКо" ХХК-ийн төлөөлөл, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, нутгийн иргэд оролцож, тус компани Хөшөөтийн ордыг ашиглах зөвшөөрлийг авахдаа Ховд аймагтай 2011, 2014 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн асуудлыг хэлэлцсэн юм.
Дээрх гэрээнүүдэд хөрөнгө оруулагч тал нь:
-340 км зам барина гэсэн ч 29 км-ээр дутуу, 311 км-ийг барьсан,
-36 МВт хүртэл өргөтгөх боломжтой 14 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц бариагүй,
-Хөшөөт-Булган чиглэлийн 311 км замд жолооч нарын түр амрах зогсоол,
-Коксын үйлдвэр барина гэсэн ч хилийн цаана барьсан зэргээр үүргээ биелүүлээгүй юм. Дээрх дээр нэмээд тус компани дээр хийсэн ХЭҮК-ын дүгнэлт, татварын байгууллагатай үүсгэсэн 180 гаруй тэрбум төгрөгийн татварын маргааны асуудлыг мөн ярьсан.
Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх асуудлыг нэгбүрчлэн хэлэлцэж, "МоЭнКо" ХХК-ийн төлөөллүүдэд асуулт тавьж хариулт авсан юм. Улмаар, "МоЭнКо" гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэдэгт санал нэгдэв.
Ховд аймгийн тухайд, эрчим хүчний эх үүсвэр олонтой ч бүс нутгаар авч үзвэл (Баруун бүс) улсдаа хамгийн их дутагдалтай, нийт хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авдаг. Өөрөөр хэлбэл, "МоЭнКо" ХХК-ийн барих ёстой цахилгаан станц бол бүс нутгийн хэмжээний ач холбогдолтой асуудал юм. Тус компани шинэ эх үүсвэр бий болгох үүргээ биелүүлээгүйгээс гаднаас өндөр үнэтэй импортын эрчим хүч хэрэглэж, энэ нь нэгд, ОХУ-аас авах эрчим хүчний квотоос хуваалцах, хоёрт, өртөг зардал нь өсөж, ААН болоод, улс орны төсөвт орох орлогод сөргөөр нөлөөлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.12
зөв эрдэс баялагаа өгчихөөд ядуу суудаг улс манайхаас өөр байхгүй шүү
Хариулах202.55.188.105
Ховдчууд сайн байна шахаж шаардаад бүс нутгаа эрчим хүчний хараат бус болгочвол.
Хариулах