Б.Алтангэрэл: Монгол улс тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформтой боллоо

Х.Есү
2024/02/09

Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформын иргэд, аж ахуйн нэгж болон Монгол улсын эдийн засагт авчрах бүтээмжийн талаар “ABA” аппликейшнийг нэвтрүүлж буй Грийн группын Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй ярилцлаа. 

- Энэ платформ иргэдийн амьдралд ямар тустай талаар ярилцлагаа эхэлье. 

Такси, ачаа тээвэр, түрээс болон хүргэлтийн үйлчилгээ зэргийг нэгдсэн дижитал платформд багтааснаар иргэдийн амьдралыг элдэв дарамтнаас чөлөөлж байгаа юм. Заавал үнэ цохиж такси барьдаг, эсвэл айл гэрээ нүүлгэх машинаа очиж ярих гэж давхар цаг, мөнгө үрдэг үе ийнхүү ард хоцорч байна. “ABA” аппликейшнаас бүх төрлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг авахдаа тээвэрлэх өдөр, үйлчилгээний төрөл болон төлбөрийн хэрэгслээ сонгож, зардлыг урьдчилан тооцоолох боломжтой. Нөгөө талдаа тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгчид зөвхөн найдвартай, сэтгэлд хүрсэн, мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд бонус авах боломжтой Дэлхийд тогтсон соёлыг нэвтрүүлж байна. Иргэд та бид үнэт цагаа тээврийн хэрэгслийн үйлчилгээний учрыг олоход биш ар гэр, амжилт бүтээлдээ зориулснаар улс орон баян байна шүү дээ. 

-Тэгвэл Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд ямар ашигтай вэ?

Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформ (Mobility as a service platform) Бизнес эрхлэгчид, компаниудыг зардлаа хэмнэж, логистикийн үр ашигтай менежмент хийх боломжийг олгож байна. Мөнгөө хөдлөх хөрөнгөд түгжиж байхаар, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож ашиглах нь бизнесийн бүтээмжийг өсгөнө шүү дээ. Грийн группын хувьд Талын Монгол брэнд болон хүнсний бүтээгдэхүүнүүдийн экспорт зэрэг үндэсний хэмжээний болон олон улсын томоохон нийлүүлэлтийн системүүдийг үүсгээд байна. Бид байгууллагынхаа 100 гаруй автомашинд шатахуун зарцуулалтыг 30 хувь, яндангаас нь ялгарах хорт удааны нэгдлийг 70 хувиар бууруулдаг “Eco” төхөөрөмжийг суурилуулсан. Мөн хүнсний үйлдвэрээс гардаг уурыг дулааны зориулалтаар ашиглахаас гадна “Active garden” төслийн нийтийн эзэмшлийн талбайн 70 хувийг  бүрдүүлдэг ногоон байгууламжиндаа саарал ус ашиглаж байна. Грийн группын хамгийн отгон төсөл болох Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформ бизнесийн байгууллагуудыг дараагийн шатанд гарах шийдэл болж байгааг дуулгахад таатай байна. 

-Энэ төсөл Улс орны эдийн засгийн өсөлтөд үлэмж нэмэртэй нь илт харагдаж байна. 

2021 онд Грийн групп Сингапурын хөрөнгө оруулалтын чуулганд оролцох үеэр хот төлөвлөлтийн тэргүүлэгч компанитай танилцаж, Монголд урьсан юм. 7 хоногийн турш Улаанбаатар хотын нөхцөл байдалд ажиглалт хийснийхээ дараа тэд Монголчууд ихэнх цагаа зам дээр өнгөрүүлж, бүтээмжийн алдагдалд орж байгаа тухай дүгнэлт гаргасан. Ингээд Грийн групп энэхүү компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, Сингапурын нөү хауг шингээсэн, бүгдийг багтаасан АВА аппликейшн 2024 оны 02-р сарын 22-ны өдөр  албан ёсоор нэвтрэхэд бэлэн боллоо.  Хотын тээврийн хэрэгслийн үйлчилгээг дараагийн шатанд гаргаснаар түгжрэл багасч, иргэд, байгууллагуудын бүтээмж нэмэгдэж, автомашинуудын төвлөрөл буурснаар байгаль экологийн нөлөөлөл, тэр тусмаа агаарын бохирдлыг ч бууруулах ач холбогдолтой. Энэхүү төслийн хүрээнд бид утааг 100 хувь бууруулах зорилготой BYD үйлдвэрийн 1000 ширхэг цахилгаан автомашиныг зах зээлд нэвтрүүлэх юм.



Хотын тээврийн хэрэгслийн үйлчилгээг дараагийн шатанд гаргаснаар түгжрэл багасаж, иргэд болон байгууллагын бүтээмж нэмэгдэх, автомашины түгжрэл буурснаар байгаль экологийн нөлөөлөлд чухал ач холбогдол үзүүлэх юм. АBA төслийн хүрээнд бид агаарын бохирдол бууруулах зорилготой BYD үйлдвэрийн 1000 ширхэг 100% цахилгаан автомашиныг зах зээлд нэвтрүүлнэ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна