Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.05-02.11/нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалжээ. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байв гэж ОБЕГ-аас мэдээллээ. .
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.25
тэнэг хоёр өдрийн дараа ниитлэж болохгүй юу
Хариулах