Геодези, усны барилга байгууламийн газар, Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Мэдээллээс онцлох баримтуудыг түүвэрлэн хүргэж байна.
-Геодези, усны барилга байгууламжийн газар Сар шинийн баярын өдрүүдэд халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийн халиа үүссэн байршлуудад шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Энэ явцдаа:
-Баянзүрх дүүргийн 29-р хороо Сэлбэ гол дагуу механизмаар 280м урт суваг сэргээн татаж ачааны машинаар 4-н рейс 110тн шороо буулган халиа үүссэн хэсэгт механизмаар тараах
-Чингэлтэй дүүргийн 11-р хороо Дэнжийн 1000-ын 3-р сувагт 90м урт суваг сэргээн татах
-Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлалтай Ногоон нуурын сувгийн халиа тошин үүссэн хэсэгт механизмаар 90м урт суваг татан усыг урсган айл өрх , авто замын зорчих хэсэг рүү ус хальж орохоос сэргийлэн аюулгүй байдлыг хангах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн Геодези, усны барилга байгууламжийн газраас Байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, ойр орчмынхоо айлуудыг автуулж байгаа тул байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт иргэд та бүхнийг оршин суухгүй байхыг анхааруулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна