Хүн амь, залилангийн хэрэг буурч, хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өсжээ

Х.Батсайхан
2024/02/14

Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил гаргаж саатуулагдсан иргэдийн тоо өнгөрсөн жилийн Сар шинийн үеийнхээс 70 хувиар буурчээ. Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн амралтын болон баярын өдрүүдийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.  

Баярын өдрүүдэд Цагдаагийн байгууллагад нийт 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 246 нь гэмт хэргийн шинжтэй байсан бол 5136 дуудлага мэдээлэл нь зөрчлийн шинжтэй байсан байна.

Гэмт хэргээс мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, байгаль орчны эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байсан бол залилах гэмт хэрэг дөрөв дахин, хүн амь, гэр бүлийн хүчирхийлэл, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг 25-66 хувиар тус, тус буурсан байна.  Харин хулгай, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 20-60 хувиар өсжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна