Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн зохион байгуулагч талын урилгаар анх удаа оролцсон билээ.
Уулзалтын сүүлийн өдөр зохион байгуулагчдын зүгээс “Global Government Excellence Award” шагналын эздийг тодруулсан байна. Энэхүү шагналыг дэлхий даяар төрийн үйлчилгээг сайжруулсан шинийг санаачлагчдад олгодог. Тодруулбал, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн үйлчилгээний төвүүдийг хөгжүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хамгийн дээд түвшинд хүргэхийн тулд ажилчдын үр ашгийг дээшлүүлэх зорилготой бөгөөд манай улс цахим шилжилт рүү чиглэсэн И Монголиа төслөөрөө “Масс дижитал шийдэл” төрөлд шалгарч, шагналын эзэн боллоо.
Манайхаас гадна Серб, Руанда улс төрийн албаны хариуцлагыг дээшлүүлэх төслөөр, Коста рика улс ой хамгаалах шинэ тогтолцоогоороо, Бразилийн Куритиба хот төрийн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төслөөрөө шалгарч, шагналын эзэд болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.63
энэ ажлыг гардан хйисэн охинд баярлалаа үнэхээр чаадлтай бүсгүй дээ манайхан дандаа тамын тогооны үлгэр шиг хүнд ханадах юм даа
Хариулах