"One direction" хамтлагийн гишүүн өндрөөс унаж нас баржээ

Х.Батсайхан
20 цаг 10 минутын өмнө

Британийн "One Direction" хамтлагийн гишүүн Лиам Пэйн зочид буудлын тагтнаас унаж нас баржээ. Тэрбээр хамтлагийнх нь гишүүн асан, найз Найал Хораны тоглолтод оролцохоор Аргентины Буэнос Айрес хотод очоод байхдаа ийнхүү амиа алдсан байна. 

Цагдаагийн тэмдэглэлд бичсэнээр, золгүй явдал Буэнос Айресын нэгэн зочид буудалд болсон бөгөөд Лиам гуравдугаар давхрын өрөөний тагтнаас унасан. Дуудлага орон нутгийн цагаар лхагва гарагийн 17.04 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ. 

Хуулийн байгууллага хэргийн шалтгаан, нөхцлийг судалж, учрал уу, гэмт хэрэг үү гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа аж. 

 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.