КАЗАНЬ: В.Путин БРИКС-ын чуулганд очсон удирдагчдад хэлсэн хундаганы үгдээ юуг онцлов

Х.Батсайхан
2024/10/25

ОХУ-ын Казаньд болсон БРИКС-ын чуулга уулзалт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй буюу гишүүн есөн орноос гадна 27, нийт 36 улсын удирдагчдыг цуглуулсан том үйл явдал болсон билээ. Энэхүү уулзалтын хүндэтгэлийн оройн зоог дээр байгууллагыг энэ жил даргалагч, чуулга уулзалтыг зохион байгуулагч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хундаганы үг хэлжээ. 

Тэрбээр хэлсэн үгдээ "Хүндэт нөхөд өө! Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлж, ард түмнийхээ хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цугларсан хүн бүрийн эрүүл мэндийн төлөө хундага өргөе" хэмээн онцолжээ. 

БРИКС-ийн энэ удаагийн чуулганы ач холбогдлын тухайд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Сергей Станкевич "Өмнө нь албан ёсны шийдвэр гаргадаггүй, зөвхөн албан бус уулзалт, шийдэл, санал солилцдог /АСЕМ шиг/ байсан бол одоо байдал өөрчлөгдлөө. Бидний өмнө одоо худалдааны төлбөрийн хэрэгсэл болон мөнгөний нөөцийн хувьд ам.долларын ноёрхлоос гарах зорилт тулгарч байна" гэсэн нь оносон тодорхойлолт болжээ. Өөрөөр хэлбэл, нэгдэл нь албан ёсны шийдвэр гаргадаг болж байгаа бөгөөд энэ нь урьд өмнөх чуулгануудаар хангалттай яригдсан ам.долларын ноёрхлыг сааруулах чигт төвлөрөх нь тодорхой болж байна.    

БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад Хятад, Энэтхэг, Өмнөд Африк, Иран, АНЭУ, Боливи, Египет, Турк, Беларусь, Казахстан, Конго, Азербайжан, Палестин, Лаос, Армени, Этиоп, Малайз, Серби, Киргиз зэрэг улсууд оролцсоны дотор манай улс мөн багтаж байгаа юм. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 84.136.88.174
    Өчигдөр

    zuv zuv amerik garsan bayan juuduudiin mungiig usguh gej tuslamj zeel nereer busad ornii ard tumen ajillaad baigaa shu de

    Хариулах
  • 202.9.40.168
    Өчигдөр

    биднээс хол

    Хариулах
  • 202.9.40.168
    Өчигдөр

    Яг Өнөөдөр биднээс асуудал юм шиг хөндлөнгөөс ярих хэрэггүй гэж бодож бна! яахын аргагүй бидний хойч ирээдүйн бас нэг амин чухал асуудал юм болуу гэж бодох юм

    Хариулах
  • 202.9.40.168
    Өчигдөр

    зөв л дөө Түрэмгийлэлийн эсрэг жам ёсоороо л болж байгаа гэж үзэж болно . Нэгэнт Олон улс дэлхийн дипломат ёс журам их бүдүүлгээр зөрчигдсөнөөс үүдэлтэй байж болох нэг шалтгаан гм!!!

    Хариулах
  • 139.5.218.163
    Өчигдөр

    ЭД НАР АМЕРИК БОЛОН БАРУУНЫ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛСУУДАД АТААРХАЖ ГОМДОГСОД Ш ДЭЭ ККК

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/10/25

    MAANAGUUD L BNA DAA IHENH N DAMPUU HARGIS DEGLEMTEI UNEEDTEI ULSUUD KK

    Хариулах
  • 202.126.91.154
    2024/10/25

    АНУ-аар ТОЛГОЙЛУУЛСАН БАРУУНЫ ШУДРАГА БУС ДАЙНЧ БҮЛЭГ УЛСУУДЫН ДАРАНГУЙЛАЛЫН ЭСРЭГ ЭНХ ТАЙВАН , ТЭГШ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ШИНЭ ХҮЧИН БРИКСЫН ХАМТЫН УЛС ОРНУУД ЭНХ ТАЙВАН . ШУДРАГА ЁСНЫ ЗҮЙ ТОГТОЛЫН ДАГУУ ГАРЧ ИРСЭН БАЙНА !!! АМЖИЛТ ХҮСНЭ ,!!!

    Хариулах