ИСПАНИЙН ҮЕР: Хохирсон хүн тус бүрд 6000 евро өгнө

Zuv.mn
2024/11/01

Испанийн Валенси мужид өнгөрсөн лхагва гарагт үер болж, 60 гаруй хүний амь нас хохирсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл амиа алдагсдын тоо өссөөр 104-т хүрчээ. Үерийн улмаас хохирсон иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор мужийн төсвөөс 250 сая ам.доллар хуваарилсан бөгөөд нэг хүнд дор хаяж 6000 евро өгнө гэж мужийн захирагч нь хэлснийг хэвлэлд мэдээлж байна. Түүнчлэн мужийн хэмжээнд аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-ныг дуустал гашуудал зарласан байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна