"Ачит Ихт" ХХК 2023 оны хамтын ажиллагааний гэрээний үүргээ 98,8 хувь биелүүллээ

Х.Есү
2024/02/01

"Ачит Ихт" ХХК 2017 оноос Орхон аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, жил бүр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ирсэн.

 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг танилцуулж, биелэлтийг хэлэлцэх хурал болж, аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 98.8 хувиар биелсэн гэж дүгнэлээ. 2023 оны төлөвлөгөөнд байгаль орчин, боловсрол, орон нутгийн үйл ажиллагаа, иргэдийг дэмжих зэрэг чиглэлээр нийт 9 ажлыг тусгаж, бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд томоохон ажлуудаас дурдвал:

- Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 290 мянга гаруй мод тарьсан.
- 17-р дунд сургуульд Химийн иж бүрэн кабинет тохижуулж өгсөн.
- Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдын дунд Химийн масс олимпиадыг анх удаа зохион байгуулж, 20 сургуулийн 600 гаруй сурагчийг хамруулсан.
- Орон нутгийн ААН, хувь хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс нийт 1.7 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна