Найз залуугаа хөнөөсөн 16 настай охинд жилийн өмнөх зодооны хэрэгт нь хариуцлага үрүүлсэн бол тэр хүү амьд байх байлаа

Т.Отгонсувд
6 цаг 59 минутын өмнө

Одоогоос  нэг жилийн өмнө өсвөр насны охид нийлж үе тэнгийн дээрэлхэл үйлдэн, нэг охиныг хэрцгийгээр зодож, бичлэгээ хийн цахим орчинд тарааж байв. 

Тодруулбал, бичлэг дээр өсвөр насны дөрвөн охин хохирогч охины гар, хөлийг дарж, хөдөлгөх боломжгүй болгож байгаад толгойгоор нь удаа дараа шал мөргүүлж, алгадаж өшиглөх зэргээр харгис, балмадаар зодож, хүний санаанд багтамгүй муухай үгсээр харааж, доромжилж байдаг.

Уг бичлэг цацагдсаны дараа бодит мэдээллийг хүргэх зорилгоор манай сайт хүчирхийллийн хохирогч болсон Б.Алтансувдтай ярилцаж, тухайн үед юу болсныг олон нийтэд хүргэж байсан юм. Бүлэг охидын хүчирхийлэл хохирогч охинд амиа хорлох оролдлого хийх хүртэл хүндээр тусч, сургуулиа орхисон тухайгаа ярьж байв.


Энэхүү сэрдхийм үйл явдлын дараа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Тус цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Болортуяа хэргийг шалгаж, 15 настай М.Халиунаа гэгч нь М.Эгшиглэн, Б.Отгонгэрэл, Л.Амарзаяа нартай бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоосон байдаг.

Улмаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлсэн байна. Гэвч нотлох баримт нь нийтэд ил болсон уг хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Уг асуудлаар бид бүхэн БГД-ийн прокуроын газраас тодруулахад уг хэрэгт холбогдсон Х гэх охин насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн тайлбарлаж байв.

  Улмаар хохирогч охины аав манай сайтад хандаж, энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосонд харамсаж байна. Тухайн хэрэг үйлдсэн охидууд 16 нас  хүрчихсэн, хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээж, дараа дараагийн хор уршгаас сэргийлнэ хэмээн учирлан ярьж байв.

Гэтэл нэг жилийн өмнө харгис хэрцгийгээр бусдыг зодож, хуулийн хариуцлага хүлээгээгүй Х гэх охин хэдхэн хоногийн өмнө согтууруулах ундаа хэрэглэж, найз залуугаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг үйлдлээ. 

Өнөөдөр тэр 16 настай. Гэвч мэдүүлэгтээ 15 настай хэмээж мөн л насанд хүрээгүй үндэслэлээр хариуцлагаас зугтахыг оролдож буй бололтой. 

Мөн тухайн охины өмнөх бусдыг дээрэлхэж буй, газ үнэрлэж мансуурч буй бичлэгүүд цахим орчинд ил болсон. 

Өсвөр насны сэтгэл зүй тогтворгүй, буруу зүйлд донтох, уруу татагдах эрсдэл өндөр байдаг. Энэ үед нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нь хажууд нь байж ойлголцох нь хамгийн чухал. 

Нэг жилийн өмнөх хэрэгт холбогдоход нь аав, ээж нь ярилцаж ойлголцсон бол, хуулийн байгууллага зохих хариуцлагыг үүрүүлсэн бол өнөөдөр нэгэн аав, ээжийн эрүүл саруул хүү эсэн мэнд байх байлаа. 





Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.213
    25 минутын өмнө

    Энэ охины аав ээж нь нөгөө улиг болсон дарганцар уу шүүгч үү прок..руу аль нэг нь бага даа...эдгээр хүмүүсийн хүүхдүүд хэрэг их хдэг болсон ихэнх нь хэрэгсэхгүй болдог болсон шүү

    Хариулах
  • 202.9.46.102
    17 минутын өмнө

    Энэ охиныг бүх насаар нь шоронд хорь.

    Хариулах
  • 66.181.187.251
    43 минутын өмнө

    Охиныг зодоход хариуцлага хүлээлгэсэн бол өнөөдөр хүний аминд хүрэхгүй л байсан. Яаж хүмүүжихээрээ ийм зэрлэг болдог байнаа. БГД Цагдаа прокурор хохирсон хүнд үйлчилдэггүй . Би маш их хохирсон цаад хүмүүс нь хар тамхи ч татдаг байсныг хэлээд тоогоогүй өнгөрсөн.

    Хариулах
  • 66.181.183.148
    48 минутын өмнө

    охидууд хөвгүүдээс дор болсон шүү анхаарах цаг болсон

    Хариулах
  • 66.181.185.21
    55 минутын өмнө

    Ер нь сүүлийн үед сургууль дээр болон нийгмийн орчинд охидын хүмүүжил хэцүү болж байгаа шүү. Хаа хаанаа анхаарах цаг болжээ.

    Хариулах
  • 66.181.182.50
    1 цагийн өмнө

    Танхай хүндрүүлэх нөхцөлтэы байхад яагаад хэрэгсэхгүй болгосон бэ. Бодвол прокурор мвилга авсан биз. Мэдээж буруж зүйлчлэн өаримт өүрдүүлж баыгаад хэрэгсэхгүй болгоо ёиз.

    Хариулах
  • 202.9.41.79
    1 цагийн өмнө

    Hakuna chin ene jil 17hureh estoi ohin shuude uneen eej ni gaz unerledg uuj iddeg geed bugdiig ni meddeg tgsen mortlo bainga omoordog ohino haihardaggui eej ni ooroo ch ih uudag hun baidag hariutslaga uur ylaa idle nowsh mini

    Хариулах
  • 66.181.183.203
    2 цагийн өмнө

    Энэ одоо хүүхэд гэмт хэрэг өдүүлсэн бол хэрэгсэхгүй хуультай болчихсон юмуу үгүй арай дэндэж байна !!!

    Хариулах
    • 66.181.182.50
      49 минутын өмнө

      Авилга аваад хэрэгсэхгүй болгохын тулд албаар буруу зүйлчилсэн биз.Прокурор дээр их хэрэглэдэг арга..Зүйлчилсэн зүйл ангидаа тохируулаад нотлох баримтаа бүрдүүлчихэнэ. Авилгачдын балаиг тасрахгүй л дээ.

  • 66.181.191.243
    2 цагийн өмнө

    Яагаад ийм хэрэг хийгээд бгаа нь нотлогдоод баримттай бхад насанд рүрээгүй гээд зүгээр явуулаад дахиж санаатайгаар хэрэг хийлгээд бдаг юм бэ? Ядаж хяналтанд байлгах ёстой биздээ. Ийм хүүхэд нэртэй хэрэгтэнг. Манай хуулийнхан муу бнаа. Гадаадад ийм хүүхдүүдийг хүүхдийн байцаагч нар нь байнгын хяналтанд байлгадаг гэсэн шүү. Аймар юм

    Хариулах
  • 202.55.188.35
    2 цагийн өмнө

    Buzar2 always eej ni gj xvnii adag nowsh bj taaraa gai tarisan nowshnuud

    Хариулах
  • 122.201.31.176
    2 цагийн өмнө

    Аймшиг хуулийн завхрал нь балмад болон буруу үйлдлийг улам гүнзгийрүүлж байгаагийн илрэл ийм хүнийг дээд хэмжээ өгөх хэрэгтэй цаашдаа өөгшүүлэх хэрэггүй

    Хариулах
  • 122.201.31.211
    3 цагийн өмнө

    Аймшигтай юм.Заавал хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Гэр бүлийн хүмүүжил эцэг эхтэй л холбоотой.Хүүхдээ зөв хүмүүжүүлж анхаараачээ

    Хариулах
  • 103.9.90.100
    3 цагийн өмнө

    Хуулийн дагуу л шийдсэн байна. Хийсэн хэргийг нь тогтоогоод эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татаад хэрэгсэхгүй болгожээ. Хуульд дээрх хэрэгт 16 наснаас хариуцлага хүлээхээр заасан тул өөр яалтай ч билээ. Хулуь хүүхэд хариуцлага хүлээдэг байсан бол манайхан бас л 15-хан настай өөр хоорондоо муудалцсан асуудал дээр хүүхэд шийтгээд байхдаа яахав дээ гээд л шуугих байсан байх да. Хуульд заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй шүү дэ.

    Хариулах
  • 66.181.161.37
    3 цагийн өмнө

    Хүнийг өгсөн мэдүүлгээр нь насыг нь тогтоодог болчихсон юм уу

    Хариулах
    • 103.9.90.100
      3 цагийн өмнө

      Эргүүтээд байгаач юу гэж тэгдэг юм төрсний гэрчилгээ улсын бүртгэл нас тоолсон тэмдэглэл, мэдүүлэг зэргээр л тогтооно ш дэ юм мэдэхгүй туйлширчих юмаа.

  • 66.181.181.32
    4 цагийн өмнө

    Шүүх биш, прокурор хэрэгийг хэрэг биш болгодог юм байна. Би зөв ойлгосон байна уу.

    Хариулах
  • 122.201.31.141
    4 цагийн өмнө

    Энэ бас охин биш хүүхэн юм бишүү

    Хариулах
  • 66.181.191.17
    4 цагийн өмнө

    Ymar humuujil geheerer huuhdee ingej humuujuuldeg bnaa

    Хариулах
  • 110.14.132.156
    4 цагийн өмнө

    Араатнууд л өсөж өндийгөөд байна даа, харамсалтай.

    Хариулах
  • 103.168.34.41
    4 цагийн өмнө

    Цагдаагийн байгууллага eрдөө үнэн зөвөөр хэрэг шийдэхийг хүсэхгүй болчихсон. Эзэн холбогдогч нь тодорхой, өгсөн, авсанаа хэн хэн нь хүлээсэн, риг дугаар, овог нэр, хаяг тодорхой, зээлэх нэрээр тэтгэврийг нь авахуулаад алга болсон. Олж өгьe, хайя, ажиллагаа хийe гэж eрдөө хичээхгүй, хөгшин хүнийг хохироогоод л байгаад байна. Хуулийн мэдлэггүй ч хэнд ч тодорхой хэрэг байхад. Өрөөгөөр дүүрэн л байцаагч нар цаасанд дөрөгдсан, утсаа үзсэн хүмүүс л байх! Шөардлага тавихаар дээр, доргүй дүргүйцнэ, ялтан шиг харьцах санаатай, дунд хуруу байлгүй !!!

    Хариулах
  • 59.153.113.124
    5 цагийн өмнө

    Рээл харуульд идэгдсэн Манай хуулийнхны л буруу.

    Хариулах
  • 202.126.91.87
    5 цагийн өмнө

    Халиунаа ч аймар даа.

    Хариулах
  • 66.181.188.167
    5 цагийн өмнө

    Хуучин Хүүхдийн колонид явуулдаг байсан тэр нь байхгүй болсон юм байхдаа

    Хариулах
  • 103.242.47.78
    5 цагийн өмнө

    Зөв.мн энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдтэл нь яваарай гэж хүсч байна.

    Хариулах