Цаасан дээрх хотын захирагч Л.Халтар

С.Гандэлгэр
2025/03/07

Өчигдөр /2025.03.06/ Монгол Улсын Засгийн газар хуралдаж, Л.Халтарыг "Шинэ Хархорум" хотын захирагчаар томиллоо. 

Түүний хувьд 2018-2020 оны хооронд Зам тээврийн хөгжлийн дэд сайд, 2020 оноос Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаад 2022 оны наймдугаар сард дэд сайдаар томилогдсон байдаг. Мөн түүний сайдаар ажилласан хугацаа дарханы замтай шууд холбогддог. Салбарын бодлого тодорхойлох бүхий л хугацаандаа дарханы замын бүтээн "ноцолдсон" нэгэн гэсэн үг. 

"Хархорум" хотын хувьд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч "Хархорум хотыг сэргээн байгуулах" тухай 230 дугаар зарлигийг гаргаснаар тус хотыг байгуулах эхлэл тавигдаж байв. Дараа нь 2023 оны нэгдүгээр сард УИХ-ын тогтоол батлагдаж, "хариуцсан захиргаа" байгуулахаар болсноор тус хотыг сэргээн байгуулах нөхцөл бүрдэж байсан юм.

Энэ оны эхээр ч "Хархорум" хотын бүтээн байгуулалт, хөгжлийн дэмжих тухай хуулийн төслийг УИХ баталсан байдаг. Тухайн үедээ УИХ-ын гишүүд "Хархорум" хот цаасан дээрээ үлдчих вий, Юу ч байхгүй хоосон тал газарт хот барих гээд амжилттай хэрэгжиж байгаагүй хэмээн шүүмжлэл дагуулж байв. 

Үнэхээр л "Хархорум" бол цаасан дээрх хот. Сүүлийн гурван жилийн хугацаанд л Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу үе үеийн Барилга хот байгуулалтын сайд нарын толгойны өвчин болж байсан нь ч нууц биш. Сүүлийн хоёр жилийн хугацаанд "Шинэ Хархорум хот" төслийн ТЭЗҮ-д 50 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар бодит бүтээн байгуулалтууд эхлээгүй байгаа юм. 

Өнгөрсөн жилүүдэд манай улс "Майдар" хот, "Шинэ зуун мод" хот, Налайх, Багануур дүүрэгт дагуул хот барихаар оролдож байсан ч бүтэлтэй болсон түүх үгүй. Аливаа хотыг байгуулахад эдийн засгийн орчин хамгийн чухалд тооцогддог. Дэд бүтэц, бүтээн байгуулалт хийгдсэн ч эдийн засгийн орчин нь бүрдэхгүй бол хүн очиж суурьшихгүй гэсэн үг. 

Тэгвэл цаасан дээр л байгаа "Хархорум" хотыг Улаанбаатар төмөр зам ХНН-д 1983 оноос 2018 оныг хүртэл ажиллаж, 2018 оноос хойш сайд, дэд сайдаар ажилласан Л.Халтараар удирдуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл шинээр байгуулах гэж байгаа хотоо мэргэжлийн бус хүнээр удирдуулна гэсэн үг.  

Түүнийг сайд болон дэд сайдаар ажиллаж байх хугацаанд дарханы замын ашиглалтад орох хугацаа хэд хэдэн удаа хойшилж, зам тээврийн салбарыг хүндхэн нөхцөлд оруулж байсан түүх бий. Мөн түүнчлэн гэрээс нь их хэмжээний мөнгө олдож, хууль хяналтын байгууллагаар шалгагдсан С.Батдөлтэй ч түүнийг холбоотой гэх хардлага бий. Саяхан л эхнэрийн хамт АТГ-т шалгуулж байсан Л.Халтар Хархорум хотын захирагч гэх даргын сэнтийд залрах нь ээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.80
    Өчигдөр

    ажлын төлөө тууштай явдаг хүн дээ дарханы замыг энэ хүний хүчээр л дууссан олон жил алба хашиж байсан хүн яагаад болохгүй гэж дээ ажил эхлээгүй байхад л муулчих юмаа хамгийн өөдгүй залхуу хүмүүс л хүнийг эхэлж муулдаг юм даа

    Хариулах
    • 202.9.41.70
      12 цагийн өмнө

      hovdiin hogiin hulgaich

  • 103.212.119.144
    2025/03/07

    ХАЛТАР НАМАЙГ БАРАХГҮЙ ШҮҮ ! УЛНЫ НОВШНУУДАА !!!

    Хариулах
  • 124.158.107.180
    2025/03/07

    хог

    Хариулах
  • 66.181.161.58
    2025/03/07

    Үнэхээр гайхалтай улс юмаа нээрээ хийх юмаа олж яддаг эргүүнүүд бололтой үхсэн ацаараа шинэ Хархорумын захирагч вэ? тоглож байгаа байлгүй дээ? гэж найдьяа

    Хариулах