Монгол Улсын “Хүүхэлдэй театр” энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад Puppet төрлөөр бүтээсэн “Пөөдөө” уран сайхны киногоо нээх гэж байна.
Тус кино нь 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх кино театруудаар үзэгч хүүхдүүдэд хүрэхэд бэлэн болжээ. Энэхүү бүтээл нь Монголын хүүхдийн кино урлагт шинэ өнгө аяс нэмэх бөгөөд хүүхэд багачуудын сонирхлыг татахуйц, онцгой үзүүлбэртэй байх нь гарцаагүй.
“Пөөдөө” киноны гол онцлог нь хүүхэлдэйн жүжгийн арга барилыг ашиглан, хүүхдүүдийн төсөөлөл, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд чиглэгдсэнд оршино.
Монгол улсын “Хүүхэлдэйн театр” үзэгч хүүхдүүддээ зориулан бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байгаа нь Монголын кино урлагт ахиц авчрах нэг алхам боллоо.
Учир нь уг театрын уран бүтээлчид 30 гаран жилийг зөвхөн тайзнаас үзэгчидтэйгээ уулзаж байсан бол 4 сарын 18 өдөр нээлтээ хийх “Пөөдөө” УСК дэлгэцээр ялангуяа 21 аймагт зэрэг гаргах нь театрын уран бүтээлчдийн хувьд томоохон шалгуур болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна