Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 морийг 4 иргэн хулгайлсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, морьт харвааны 18 морийгхулгайлсан этгээдүүд бүгдийг нь алаад махалсан байжээ. Энэ талаар Монголын үндэсний байт харвааны үүсгэн байгуулагч Б.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр "Хулгайч нарын дотор миний шавь нар байсан байна. Өнөөдрийн нөхцөлд би эрдэнэт хүлгүүдээ алдсан ч "Чонотой нийлсэн нохой шиг" цөөвөр зан гаргаж, багш нарынхаа итгэлийг алдаж, моринуудаа нүд цавчилгүй алсан шавь нартаа харамсаж байна.
Тэр хүмүүс сүүлийн 8-9 жил хотын захуудаар явж, хулгай дээрэм хийдэг, худлаа ярьдаг, архи дарс уудаг, өсвөр насны хүүхдүүдийг олноор нь олж морь хулгайлахад сургасан байдаг.
Миний хувьд өв соёл, уламжлалаа сурталчилж, залуу үе хүүхдүүдийг сургаж, сайн хүн болгоно гэж мөрөөдөж явдаг. Гэтэл сургаж байсан хүүхдүүд маань буруу хүмүүстэй нийлж архи дарс ууж, үл бүтэх замаар явлаа. Шалтгаан нь багш нар маань биднийг загнасан, зэмлэсэн гэдэг шалтгаанаар хорлох сэдлээр хэргийг үйлдсэн байсан.
Долоон жил хөдөлмөрлөж хайрлаж хамгаалж үнэнч андаа болгосон байсан. Олон ээж аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж морь унаж эдлэх соёлд дурлуулж , олон морьт харвааны тамирчдыг төрүүлэн гаргаж байсан хайран сайхан хүлгүүд минь байлаа. Монголоо дэлхий дахинд сурталчлан таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан. Харамсалтай байна.
Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ хэрэгт морьдыг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.98
Муу удамтай золбин шээснүүдийг авч шавиа болгодог өөрт нь бас асуудал байна даа. Шоронгийн атаманууд тэнд нь дарамтлах хэрэгтэй
Хариулах66.181.161.12
Яагаад багшид асуудал байна гэж. 1 Чгэсэн хүүхдийг дэлхийн даваанд гаргая гэж бодсон нь яагаад асуудал яагаад буруу гэж
103.168.34.81
Бойны газарт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй .Хулгайн өдуу гэдэгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.Наадмын хуушуур гэж балиар юмыг би лав амсаж ч үзээгүй.Хэзээ халуун зун адууны мах иддэг байсын eр нь.Хамгийн муу махаар хийдэг. Одоо байталаа
Хариулах202.9.41.60
Тэр хүүхдүүдэд хүнд ял өгөх хэрэгтэй. Хөөрхий хүн өөрийн гэсэн хүүхдүүд шиг 18 морь алдана гэдэг нь сэтгэл санаанд нь бол маш хэцүү
Хариулах103.229.120.228
анх адуугаа алдлаа гэнгүүт л цагдаагаас яагаад хамгийн түрүүнд бүх бойн газруудруу шалгалтаа явуулж , мэдээлэлээ солилцоогүйн болоо цагдаагаа муу хэлэх гэсэнгүй гэхдээ л хамгийн түрүүнд мал алдлаа л гэнгүүт бойлох гэж бнадаа л гэж толгойд орж ирдэгшдээ өөр яавал гэж өсгөөд үржүүлээд эсүл энд тэнд аваачаад тэжээв гэждээ
Хариулах188.33.8.185
Зарим цагдаа хулгайч нараас татвар аваад хэргийг нь дардаг шд. Бас гэмт хэргийн мэдээллийг сэтгүүлчдэд зарж мөнгө олдог новшнууд шдээ. Дүүгээ амиа алдсаныг цагдаагаас биш энэ сайт дээрээс анх олж мэдэж байвал
59.153.112.86
Ямар аймшигтай, хүйтэн сэтгэлтэй, хүмүүжилгүй хүүхдүүд вэ?
Хариулах66.181.188.165
Хохь нь боллоо шдээ. Хар залуугаараа шоронгийн хаалга татаад...сэтгэл зүрх алга
Хариулах202.9.46.130
Бойны газрууд хулгайлж авчирч байгааг нь мэдэж л байгаа бас хариуцлага тооцох хэрэгтэй
Хариулах122.201.31.213
яг үнэн
59.153.87.206
монгол хүн монголоо алдаж мөхөх цаг ирж бна даа
Хариулах202.9.46.243
Хүн тэжээвэл толгой цустана гэдэг хэллэг хэзээ үүссэн юм бол
Хариулах