Н.Гантуяа: Өргөдөл гомдол бүрийг хүлээн авч, шийдвэрлэж ажиллана

Zuv.mn
14 цаг 55 минутын өмнө

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-аас болж олон хүүхэд хохирч үлдсэн талаар гомдол их байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын материалууд өмнөх жилүүдийнхээс хүнд, тухайн салбарын мэргэжлийн эрдэмтэн, судлаачид ч зогтусахаар асуултууд ирсэн гэгдэж буй.

Тэгвэл өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс дээрх асуудлаар тайлбар өглөө.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа: "Үнэлгээний төв нээлттэй ажилласан. Өнөөдрөөс эхлээд тав хоног өргөдөл, гомдлыг авч ажиллана. Өргөдөл гомдол бүрийг хүлээн авч, шийдвэрлэж ажиллана. Үр дүнг нь танилцуулна. Машинтай болон харандаатай холбоотой асуудал байхгүй. 

Шалгалтад нийт 43318 хүүхэд орсон. Орон нутагт 21 мянга, Улаанбаатарт 22 мянган хүүхэд шалгуулсан. ЭЕШ-ын даалгаврыг тагнуул, цагдаагийн хамгаалалт дор өндөр нууцлалтай боловсруулдаг. Тийм учраас шалгалтын материал задрах боломжгүй" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна