-Европын Холбоо ирэх долоо хоногт газрын ховор элементийн ирээдүйг хэлэлцэнэ-
Өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт одоохондоо тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар буй, энэ байр сууриа хадгалахын тулд юу ч хийхэд бэлэн нь ойлгомжтой барууны орнууд ирэх долоо хоногт ирээдүүйн зах зээлийн нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлэх нэгэн чухал асуудлыг хэлэлцэж, шийдэл гаргахаар тохироод байна. Тодруулбал, Европын худалдааны танхим Брюссель хотноо хуралдаж, ГХЭ-ийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, Хятадын шинэ 5 жилийн төлөвлөгөөнд бэлтгэлтэй байхын тулд ГХЭ-ийн тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох шийдлийг хэлэлцэх төлөвтэй байгаа юм.
Өндөр технологийн салбарын амин сүнс болсон Газрын ховор элементийн олборлолтод ноёрхлоо тогтоогоод буй БНХАУ экспортдоо хязгаар тогтоон, нийлүүлэлтдээ хайнга хандах замаар дотоодын ААН-үүдээ дэмжиж, өрсөлдөгчдийг нь сулруулах бодлого барих болсон бөгөөд өнгөрсөн зун баталсан ирэх таван жилийн төлөвлөгөөндөө энэ салбарт үлэмж өсөлт гаргахаар зурагласан нь үүний шууд нотолгоо гэж үзсэн тул Европын холбоо ийнхүү шийдвэртэй арга хэмжээ авах сэдэл болжээ.
Бээжин газрын ховор элемент нийлүүлэх зөвшөөрөл олгох журмаа эрс чангалж, хязгаарлалт тогтоосон нь Европын холбооны Худалдааны танхимын гишүүн ААН-үүдэд хүндээр тусаж, хятадуудын энэ үйлдлээс шалгаалж хүлээх алдагдал нь хэдэн сая еврогоор хэмжигдэх болсон юм байна.
Одоогийн байдлаар “Volkswagen” зэрэг луугар үйлдвэрлэгчдийн ГХЭ-ийн нийлүүлэлт харьцангуй тогтвортой байгаа ч ихэнх компаниуд нь Хятадаас ГХЭ-ийн экспортын тусгай зөвшөөрөл авах улам хүндрэлтэй болсон аж.
Тиймээс ГХЭ-ийн шинэ эх үүсвэр олох ажлыг идэвхжүүлж, орд илрэх магадлалтай, эс бөгөөс нэгэнт илрүүлсэн ордуудтай улсуудтай яриа хэлэлцээрээ идэвхжүүлж, хөрөнгө оруулалт хийх нь ойлгомжтой болжээ.
Энэ нь нэг ёсондоо БНХАУ-ын тогтоосон ноёрхлыг унагах төлөвлөгөө бөгөөд амжилттай болбол үнэхээр ч тийм зүйл болох боломж бүрэн бий. Учир нь, БНХАУ-аас бусад Азийн улс орнуудад сонирхол татах илэрц, орд газрууд байдаг бөгөөд Европын холбооны Худалдааны танхим тэдгээр улсуудад том боломж гарч ирэх нь тодорхой юм.
БНХАУ ГХО-ийн экспортод ямар хориг тавьсан бэ
Америкийн Геологийн албаны мэдээлснээр, өнгөрсөн онд Хятад ГХЭ-ийн олборлолтын 69% гаруй буюу дэлхийн нөөцийн бараг тал хувийг хяналтдаа аваад буй. Үүгээр тогтохгүй өнгөрсөн 6-р сараас Хятадын барууны орнуудад ГХЭ-ээ экспортлох 1 удаагийн тусгай зөвшөөрөл олгох бодлого нь богино хугацаанд тус улсаас ГХЭ авахад улам хэцүү болгож, Европын компаниудын үйл ажиллагаа доголдох эрсдэлийг нэмэгдүүлж, сөргөөр нөлөөлсөөр байна.
Хятадын ГХЭ-ийн экспортын тусгай зөвшөөрөл дотор худалдан авагч тал ГХЭ-ийг нь цэргийн зориулалтаар ашиглахгүй гэдгийг баталгаажуулахаас эхлээд олон нарийвчилсан нөхцөлтэй болж буй нь барууны бизнесүүдэд урьдчилан тооцоолох боломжгүй, тогтворгүй байдлыг үүсгэж байгаа аж.
Хөрөнгө оруулалт Хятадаас бусад Азийн улс руу шилжинэ, Монголд том боломж гарна
Европын холбоо өнгөрсөн жил ГХЭ-ийн импортынхоо бараг талыг Хятадаас, үлдсэнийг нь Орос, Малайз тэргүүтэй улсуудаас аваад буй. Америк болон Европ Хятадын ГХЭ-ийн хамаарлыг бууруулахаар эрчимтэй хөдөлж байгаа ч бодит байдал дээр Хятад ГХЭ-ийн экспортоо чангаруулж, үүнийгээ гэрээ, хэлэлцээрт стратегийн хэрэгсэл болгон ашиглах нь ихсэх болов.
Юутай ч Европын компаниуд Хятадын хамаарлыг бууруулахын тулд хөрөнгө оруулалтаа Зүүн Өмнөд Ази тэргүүтэй ГХЭ-ийн арвин нөөцтэй бүс нутаг руу шилжүүлэх бодлого баримтлах төлөвтэй байгаа. Өөрөөр бол Хятадаас бусад Азийн улс орнууд ГХЭ-д тулгуурлан их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломж цаг минутаар нэмэгдэж байна.
БНХАУ-ын ГХЭ-ийн нөөцийн ихэнх том ордууд Өвөрмонголд байдаг. Энэ утгаараа Монгол Улс газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалт татаж, асар их мөнгөнөөс гадна стратегийн давуу талуудыг /БНХАУ-ын жишгээр/ авчирч байдаг энэ зах зээлд том тоглогч болох боломж Монгол Улсад бүрэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.221
Мнголын геологи уул уурхайхан ГХЭ-р мэдлэг нимгэн. Байгаага яаж олж олборлох чадваргүй мангарууд учир Мнгол том тоглогч болно гэдэг үлгэр ш дээ. Хятадууд манайхаас жонш, нүүрс авч байгаа нэрээр ГХЭ-үүдийг маань хамт хуссаар бхад мэдэхгүй өдий хүрч малууд чинь бид өөрсдөө ш дээ. Худал том бүлтрэхээс цаашгүй авлигч хулгайчадаар. …дүүрсэн бх бөгөөд эх орноо худалдахад бэлэн энэ өлөнгүүд тусгаар тогтнол устгаж бна. Ирээдүйд ийм маягаараа бол Мнгол улс оршин тогтохгүй дээ
Хариулах59.153.114.151
БНХАУ шиг хямд гаргах боломжгүй ажиллагаа хөдөлмөр их ордог салбар.
Хариулах