Оюутолгойн бүлэг ордын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байгаа Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн С.Зулпхар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Оюутолгойн төслийг эргэж харах юм байна гэж үзэж байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Энэ төсөл хэрэгжихтэй холбоотойгоор томоохон хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдаж, зээл авсан. 6.1 тэрбум долларын зээл. Энэ зээлийг хувь нийлүүлэгчид “Рио тинто” компаниас авсан.
Өнөөдрийн байдлаар буюу 2025 онд хувь нийлүүлэгчдийн зээлийн хэмжээ нь 12.1 ам.доллар болсон байна. Зээл 11.1 хувийн хүүтэй. Улмаар хуримтлагдсан хүү нь зургаан тэрбум болжээ.
Үүнтэй холбоотойгоор цаашдаа бид санхүүгийн томоохон сорилттой тулж болзошгүй нөхцөл үүсч учраас энийг ярьж байгаа юм.
2025 онд зээлийн хүүнд 1.3 тэрбум ам доллар төлөхөөр болсон. Энэ нь өдөр бүр 10 тэрбум төгрөг төлж байна гэсэн тооцоо, судалгаа бий.
2037 он юм уу 2028 онд оноос Монгол Улс ашиг хүртэнэ гэж буй. Гэтэл энэ хүртэлх хугацаанд зээл 24.1 тэрбум ам доллар болох юм байна. Хуримтлагдсан хүү нь 18 тэрбум доллар байх нь гэж үзэж байгаа.
Энд нэг зүйлийг онцлох ёстой. Рио тинто олон улсын санхүүгийн зах зээлээс 4-5 хувийн хүүтэй зээл авч байгаа. Гэтэл Оюутолгой төсөлд зээл олгохдоо 11.1 хувьтай олгож байгаа нь нөхцөл байдлыг эргэж харах ёстой юм байна гэдэг зайлшгүй дүгнэлтэд хүрсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зээлийн хүүг долоон жил тутамд эргэж харна гэж заасан байгаа.
Өнгөрсөн хугацаанд 2018 онд энэ зээлийн хүүтэй холбоотой асуудал яригдаж байсан. Тухайн үед ярьж байсан ч энэ асуудал шийдэгдээгүй, үргэлжилсэн. Үүнийг 2025 онд ярих боломж бий болж байгаа. Одоо энэ хугацаандаа зайлшгүй ярих ёстой.
Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” олон улсын санхүүгийн зах зээлээс 4-5 хувийн хүүтэй зээл авч болоод байгаа мөртлөө “Оюутолгой” компанид 11.1 хувийн өндөр хүүтэй зээл олгож байгаа нь санхүүгийн зах зээлийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.123.82
баялагаасаа болж навсайтлаа хохирч байгаа нь ёстой гайхалтай үзэгдлээ. ямар сэтгэлгүй хүмүүс энэ ордын талаар гэрээ хийж улс орноо модыг нь бариулахдаа дөхөв.. ЭНЭ ОРДЫГ ХЭРЭГГҮЙ Л НЭЭЖ. ХЭРЭВ НЭЭГЭЭГҮЙ БОЛ УЛС ХОХИРООЧ ҮҮ ҮГҮЙ Ч ҮҮ
Хариулах