Х.Нямбаатар: Дотооддоо “Нүүрс пролизын үйлдвэр” байгуулах тендерийг аравдугаар сард багтааж зарлана

Zuv.mn
2025/09/24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр энэ үеэрээ өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой явагдаж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгсөн.

“Тавантолгой түлш” компани сүүлийнхээ 50,000 тонн шахмал түлшээ үйлдвэрлээд дуусаж байна. Аравдугаар сараас хагас кокс буюу импортын хөх нүүрсэнд шилжинэ.  Мөн аравдугаар сардаа багтаад Төр-Хувийн хэвшлийн түншлэлээр “Нүүрс пролизын үйлдвэр” байгуулах тендерийг зарлана. Өчигдөр НИТХ-аас Нийслэлийн Засаг даргад энэ тендерийг зарлах эрхийг өгсөн. Өөрөөр хэлбэл, Багануурын Аж үйлдвэрийн паркаа түшиглээд нүүрс пролизын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна.

Үйлдвэр байгуулсны дараа “Тавантолгой түлш”-тэй холбоотой бүх харилцааг дуусгавар болгоно. 20 сарын л ажил” хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.  

Нийслэлээс төр, хувийн хэвшлийн үлгэр жишээ загварыг бий болгох зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд явагдаж буй “Хог шатаах үйлдвэр”-ийн хэлцэл ирэх долоо хоногт дуусаж, гэрээ хийгдэх бол ДЦС 5 төслийн хэлцэл мөн ирэх долоо хоногт дуусаж, аравдугаар сарын 7-нд гэрээ байгуулахаар болжээ.   




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.188
    2025/09/24

    Нүүрсний пиролиз гэж бичнэ ээ нүүрс нэрэх процесс

    Хариулах