Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг, Сайхан мод гэдэг газраас алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна.
Хүүхэд энэ сарын 17-ны өдөр 15.00 цагийн орчимд алга болсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа тухайн өдрөө эхэлсэн байдаг.
Эрлийн ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс олноороо очиж оролцож байсан бөгөөд хүүгийн ар гэрийнхний хүсэлтээр эрэлд оролцож байсан хүмүүсийг буцааж, Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдөр ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Тариалан сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэж байна.
Сайхан мод гэдэг газраас 5км зайд явганаар самналт хийхээр эрлийн ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна гэж эрлийн Шуурхай штабаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна