Дундговь аймгийн идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалт боллоо

Х.Есү
20 цаг 8 минутын өмнө

2025 оны 09-р сарын 25-ы өдөр Дундговь аймгийн Байгаль орчны газар, “Өнө Мөнхийн Монгол” төсөл, Монголын байгаль хамгаалагчдын холбоо хамтран аймгийн хэмжээнд томилогдсон идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, үр дүнгээр урамшуулах журмыг танилцуулах, идэвхжүүлэх, аймгийн биологийн олон янз байдлын ашиглалт, хамгаалалтын талаар мэдээлэл өгөх, Өнө мөнхийн Монгол төслийн танилцуулга хийх сургалтыг зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох дугуй ширээний уулзалтыг хийлээ.

May be an image of 2 people and text

Сургалтад Дундговь аймгийн сумдын байгаль орчны мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, шинээр томилогдох 11 идэвхтэн байгаль хамгаалагчид нийт 48 хүн оролцлоо.

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сургалтын үйл ажиллагаанд оролцож Идэвхтэн байгаль хамгаалагчдыг дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийллээ.Сургалт хэлэлцүүлгийн үеэр шинээр томилогдсон Идэвхтэн байгаль хамгаалагчид Андгай өргөлөө.

May be an image of 4 people and text

Одоогоор аймгийн хэмжээнд улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар 8 байгаль хамгаалагч, 33 идэвхтэн байгаль хамгаалагч ажилладаг бөгөөд шинээр 10 иргэн Идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх, тэмдгээ гардан авснаар 43 идэвхтэн байгаль хамгаалагчтай болж байна.

Хамтран ажилласан Монголын байгаль хамгаалагчдын холбоо, Өнө мөнхийн Монгол байгаль хамгаалах байнгын санхүүжилттэй хөтөлбөрийн төслийн хамт олондоо талархал илэрхийлье.

May be an image of 4 people



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна