Самарт яваад сураггүй алга болсон 35 настай эрэгтэйг эрэн хайж байна.
Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суужээ.
Энэ үеэр иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болж Онцгой байдлын газар есдүгээр сарын 24-ний өдрийн 18:45 цагт тус дуудлагыг хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.84
Битгий байгаль сүйтгээд байгаач. Байгаль дэлхий хариугаа аваад байна. Самар түүж, мод бэлтгэдэг ээ хэмжээ хязгаартай болгооч
Хариулах