Э.Батшугар: 2026 оноос Виртуал бүсийн компаниудын татварыг чөлөөлнө

Т.Отгонсувд
17 цаг 14 минутын өмнө

Монгол Улсын дижитал шилжилт, инновац, технологийн бодлогын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой  “ICT FORUM 2025” Төрийн ордонд үргэлжилж байна. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Э.Батшугар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Шинэ Засгийн газрын 100 хоногийг тохиолдуудаад ICT Forum-ыг зохион байгуулж байна.  Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хоёр хувийг л IT салбар эзэлж байна. Үүнийг бид өргөжүүлэн, хөгжүүлж эдийн засгаа солонгоруулж ядаж таван хувьд хүргэнэ гэдэг зорилт тавьсан. 

2026 оноос виртуал бүсийг байгуулж, үүнд бүртгүүлсэн технологийн компаниудын орлогын албан татвараас бүрэн чөлөөлж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгоно. Цаашлаад хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн гаргавал хөгжүүлэлт, судалгааны зардлын 40 хувийг улсаас олгоно. Хэрвээ экспортод бүтээгдэхүүн гаргавал хөгжүүлэлтийн зардлын 70 хувийг улсаас гаргана. 

Ингэж бодлогын дэмжлэг өгснөөрөө IT салбар болон гарааны бизнесүүд хөгжихөд том боломж олгож байгаа юм" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна