Л.Мөнхбаягалан: МАН цэвэршээгүй цагт хэлмэгдүүлэлт дахиад болох нь

Т.Отгонсувд
14 цаг 38 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "УИХ-д 68 суудал авсан Монгол Ардын намынхаан та нарын намын даргын зодооноос чинь болж ард түмэн айдаст автаж, амьдрал нь сөхөрлөө. Ямар аймшигтай том гэмт хэргүүдийг нууж явсан юм бэ.

Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн нь аймшигт хэргүүдийг нууж байгаад өс хонзонгийн чиглэлээр ил болгож байна. Тухайн үед ажиллаж байхдаа яагаад шалгаагүй юм. Өнөөдөр мэдээлэл хийсэн Ш.Раднаасэд ч мөн адил Хууль зүйн байнгын хороонд ажиллаж байсан хүн. Энэ бүхэн чинь эс үйлдэхүй. 

Нэг сэтгүүлчийг хорих асуудлыг МАН-ын том дарга нар яриад, шүүх нь шийддэг юм байна шүү дээ. МАН-ын аймшигт хэргүүд ил болж байна. Үүний цаана илүү аймшигт хэргүүд байгаа. Ийм аймшигт нам Монгол Улсыг сүүлийн 4 жил удирдсан байна. Ийм УИХ байж яах юм бэ тарах нь зөв. Тоглоомыг эхнээс нь эхэлье. 

 Өс хонзонгийн чиглэлээр нэгнийгээ барьж хорих нэрсийн жагсаалт гаргаад, тэр нь Авлигатай тэмцэх газарт бэлэн болчихсон байна шүү дээ. Энэ нам цэвэршээгүй тохиодолд 1937 оны хэлмэгдүүлэлт дахиад болох нь. Би гутарч байна" гэлээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.66.87.78
    6 цагийн өмнө

    Чи өөрөө хурдан цэврэш...

    Хариулах
  • 66.181.180.131
    12 цагийн өмнө

    за чи л дут хужаа

    Хариулах