А.Ариунзаяа: Хуулийн байгууллагаар улс төрийн өрсөлдөгчөө намнадаг танил технологи явж байна

Т.Отгонсувд
14 цаг 4 минутын өмнө

МАН-ын даргын дотоод сонгуулийн талаар УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга  А.Ариунзаяагаас тодрууллаа. 

Тэрбээр "Намын даргын сонгууль шударга явахгүй байна. Д.Амарбаясгаланг намын даргад өрсөлдөхөө илэрхийлсэнээс хойш өрнөж буй үйл явдлууд МАН-ын гишүүний хувьд гутармаар байна. Өнөөгийн түвшинд авчирсан шинэчлэл маш ихээр ухарлаа. 

Институцийн хөгжил, нээлттэй,  ил тод, шударга байдал гэдэг зүйл үнэхээр байхгүй байна. Нэгнийгээ гүтгэж, харлуулж, янз бүрийн зүйл явуулж байгаа нь харамсмаар зүйл байна. Маргааш МАн-ын бага хурлын гишүүд ярилцаад намын даргаа сонгох байх гэж бодож байна.  Бага хурлаараа шийдэж чадахгүй бол 45 хоногийн дараа их хурлаар сонгоно. Хэрвээ энэ байдлаараа 45 хоног үргэлжилбэл УИХ-ын чуулган ч завсарлаж мэдэхээр хэцүү байдал ажиглагдаж байна. 

Хэн юу яриад байна вэ, өмнө юу болсон, одоо юу болоод байна вэ гэдгийг бага хурлын гишүүд маань ойлгож байгаа байх. 

Хуулийн байгууллага улс төрийн захиалгаар хөдөлж байгаа нь анхных биш шүү дээ. Өмнө нь Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг асуудлууд дандаа улс төрийн өрсөлдөгчөө намнах ажиллагаа болж байсан. Энэ хэргүүд үнэн ч бай, гүтгэлэг ч бай хууль хяналтын байгууллагын орой дээр нь хэн байх вэ гэдэг тулаан явдаг юм байна даа гэдэг дүгнэлтэнд хүрч байна. 

Гэхдээ над руу яриад энэ хэргийг чинь ингэнэ шүү гэж сүрдүүлсэн зүйл байхгүй. Угаасаа надад айгаад байх зүйл байхгүй. Өмнө нь хэрэгт холбогдож байсан хүмүүс өнөөдөр гарч ирээд мэдэгдэл хийгээд байгаа нь инээдтэй санагдаж байна. Хардах үндэслэл болж байна. 

Нэр дэвших эрхээ авч чадаагүй хүмүүс гомдож, өс санасан уу, эсвэл өөр шалтгаан байна уу. 

Намын даргын асуудал нам дотроо явсан бол зүгээр байлаа. Нийгмийг талцуулаад, нэгнийгээ харлуулаад байх шаардлагагүй. Танил технологи явж байна" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна