Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ

Х.Есү
2025/09/30

Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулан, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэсэн.

Улмаар хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцэж шүүгдэгч Б-д бүх насаар хорих ял оногдуулсан байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.198
    2025/09/30

    Хүн алчихаад 7 жил наранд явуулчихаад одоо л сүр дуулиан болж хорьж байгаа юмуу

    Хариулах
    • 202.9.40.62
      2025/09/30

      Харин тийм

  • 66.181.191.195
    2025/09/30

    Ард нь хэрэг хийхэд өгөх ялыг нь өгчөө Харин мөнгөтэйд нь үйлчилдэг боломоор бна шүү Нөгөө Лүндэндорж мэт нь авдаггүй ял уу Хүн дайрч амийг нь хохироогчид ялгүй эсвэл ял багаар оногддог хачин юм шүү

    Хариулах