Аав, хүү хоёрт хариуцлага тооцохыг ШААРДАЦГААЯ

Zuv.mn
2025/10/01

Олон Улсад эрэн сурвалжлагдаж, улмаар интерполынхонд баригдаж ирсэн "Таван богд" группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайханыг хуулийн байгууллагаас гадуур шалгаж буй.  

Одоогоос гурван сар орчмын өмнө тэрбээр бусдын биед халдаж, хүндээр гэмтээсэн хэрэгт сэжигтнээр татагдсан үедээ оргон зайлсан байдаг.

Тухайн үед “Найз охины бие муудсан” гэх шалтгаанаар хил давсан бөгөөд долдугаар сарын 27-нд буцаж ирнэ гэж байсан ч ирээгүй юм. БНСУ руу зугтаж гараад, Монголд ирнэ гэсэн өдрөө зүг буруулан Тайланд руу ниссэн гэх мэдээлэл бий. 

Хууль ижил тэгш үйлчлэхгүй байгаа тус хэргийн талаар асуусан сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед түүний аав болох Ц.Баатарсайхан бүдүүлгээр халдаж, эд зүйлсийг нь эвдсэн нь мөн л олон нийтийн шүүжмлэл дагуулсан.

Тэгвэл түүний энэ балмад үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас танхайрсан гэж үзэж, зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. 

Б.Амарсайханы хувьд өдгөө "Говь" компанийн гүйцэтгэх захирлын ажлаа хийж яваа бөгөөд хэрхэн шалгуулж, ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Эрэл” компанийн эзэн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нарыг Л.Алтан-Очир гэгчийн хамт баривчилж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Дээрх этгээдүүдийг шүүхээс 30 хоног баривчлах шийдвэр гарч, саатуулж байгаад сулласан байдаг. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.207
    2025/10/01

    аав хүү хоёр хоорогдоо их төстэй юм

    Хариулах