Өнгөрсөн сарын 19-30 Казакстаны Алматын хотод 8-12 насны өсвөрийн шатарчдын ДАШТ зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд нийт 88 орны 842 өсвөрийн шатарчид оролцсон бөгөөд 10 хүртэлх насны охидын ангилалд 115 шатарчин өрсөлдсөнөөс Чинзоригийн Нандинжигүүр мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр эхний долоон өрөг тараалан хожсон ч наймдугаар өрөгт Энэтхэгийн тамирчин Шарвааникад хожигджээ.
Мөн 8 хүртэлх насны охидын ангилалд 94 шатарчнаас Болд-Эрдэнийн Цэлмэг 8.5 оноогоор хүрэл медаль зүүлээ. Тэрбээр 11 өргөөс 7 хожиж, 3 тэнцээд, 1 хожигдсон үзүүлэлтээр хүрэл медаль хүртжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна