ОХУ-ын алдартай блогер, цэрэг дайны сэдвээр телеграм суваг /1.3 сая дагагчтай/ ажиллуулдаг Михайл Звинчук Халхын голын дайны талаар өгүүлсэн комикс буюу зурагт ном /Халхин гол: Пылающая степь/ бүтээжээ. Тэрбээр уг номоо Зөвлөлт-Монголын цэрэг хамтран Японы милитаристуудыг ялсны түүхт ойд зориулан, ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон, Засгийн газрын дэмжлэгээр бүтээсэн байна.
Орос, монгол хэлээр бичигдсэн уг бүтээлээ тэрбээр ОХУ-ын Буриад улсын Залуу үеийнхний асуудал эрхэлсэн агентлагийн дарга Татьяна Парпаева, Соёлын яамны орлогч сайд Владимир Зожевников нарт гардуулж өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.66.87.78
Иди нахуй россия
Хариулах202.126.91.167
Сайхан ном болсон байх гэж бодож байна. Нэгийг олж авч унших юм сан.
Хариулах