Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны “Асуудал-Шийдэл” иргэдтэй уулзах уулзалтыг 2025 оны 10-р сарын 07-ы өдөр Дэлгэрхангай суманд зохион байгууллаа.
Иргэдийн уулзалтад 150 гаруй иргэн хүрэлцэн ирсэн бөгөөд Газрын харилцааны чиглэлээр-78, Татвар-11, Улсын бүртгэлийн чиглэлээр-61, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ нийлээд 350 иргэн, нийт төрийн үйлчилгээг 500 гаруй иргэнд газар дээр нь хүргэлээ.
Иргэдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд газар дээр нь групп тогтоох үйлчилгээг хүргэх, орон гэргүй иргэнийг өвлөөс өмнө гэржүүлэх, ахмад настнуудын хөдөлмөрийг үнэлэн шагнаж урамшуулах, бэлчээрийн даац, ашиглалтын талаарх мэдээлэл, зөвлөмж өгөх, газар тариалан эрхлэх техник хангамжийг сайжруулах, соёлын арга хэмжээнд ашиглах тоног төхөөрөмжийг шинэчлэх, сургуулийн компьютер, таблет хүрэлцээг нэмэгдүүлэх, цахим тендерт оролцох нөхцөлийг бүрдүүлэх, багшийн хүрэлцээ дутмаг байгаагаас хичээл тасалдах нөхцөл үүсч байгааг онцолж, залуу багш нарыг орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх, шагнал урамшууллыг бодит ажлын гүйцэтгэлээр үнэлэх, СӨБ-ын багш нарыг бодлогоор дэмжих, сүлжээний хүртээмж муу, зарим багт огт сүлжээ байхгүй, тогтворгүй байгаа тул хамрах хүрээг өргөтгөх, зам засварын явц тодорхойгүй, зам дагуух бүсэд малын өвчлөл нэмэгдсэн тул мал эмнэлгийн хяналтыг сайжруулах, хуучин маршрутаар зорчуулах шийдвэрийг дахин авч үзэх, цэцэрлэгийн орчныг сайжруулах, тоглоомын талбай байгуулах, шагналын давхардал үүсдэг тул судалгаа, хяналттай болгох, төрийн албан хаагчдыг орон сууцны дэмжлэгт хамруулах, цэцэрлэгийн өргөтгөл, өндөр хүчдэлийн шугам, нүүрсний хуваарилалтыг нэмэгдүүлэх, засмал замын зураг төслийг улсын төсөвт тусгах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Засаг даргын зүгээс тавигдсан санал хүсэлт, асуудлуудыг сонсож, холбогдох хариултуудыг өгч, асуудлуудыг шийдвэрлэх ба түргэн шуурхай шийдвэрлэхийг зорин ажиллана хэмээв.
Мөн хурлын үеэр:
Дундговь аймгийн хүндэт тэмдгээр
Д.Цэндсүрэн
И.Магнайбаяр
Б.Оюунбат
Дундговь аймгийн Засаг даргын жуух бичгээр
Б.Пүрэвдаваа
Р.Наранбаатар
Р.Отгонбаяр нарыг тус тус шагнав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна