Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л борооны ус зайлуулах шугамтай.
Тэгвэл сүүлийн 2 жилийн хугацаанд буюу 2024, 2025 онд нийт 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолойг шинээр угсраад байна.
Тодруулбал, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршил 27 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарсан бол 2025 онд 10 байршилд 16 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар 8 байршилд 8.6 км авто замын борооны ус зайлуулах шугам хоолойг угсраад байна.
Харин 2026 онд ГУББГ-аас ус тогтдог байршлуудад нийт 30 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөөд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна