“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

Х.Есү
2025/10/08

Монголын Мянганы сорилтын сан нь” Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компакт”-ийн хүрээнд улаанбаатар хотын усны тогтвортой хэрэглээг урт хугацаанд хангах зорилготойгоор Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. 

Уг хөтөлбөрийн үр өгөөж болон усны ухаалаг хэрэглээг олон нийт, залуучуудад түгээн таниулах зорилготой “Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн арга хэмжээг “Бидний ус-Бидний ирээдүй” уриан дор Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн /Рио Парк/-д зохион байгуулж байгаа юм.

       7 хоног үргэлжлэх энэхүү арга хэмжээнд 10-р сарын 08 ны өдөр УСУГ-ын инженер техникийн ажилтан албан хаагчдаас бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, УСУГ-аас явуулж байгаа бодлого үйл ажиллагаа, хэрэглэгчдэд чигэлсэн мэдээ мэдээллийг өгч ажиллаа. Тухайлбал УСУГ-ын Усны төв лабораторийн Химич Х.Соёл-Эрдэнэ “Усны чанар, шинжилгээ, лаборатори” сэдэвт сонирхолтой лекцийг оюутан залууст танилцуулсан бол, УСУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх албанаас хэрэглэгч гэрээлэгч байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, цаашлаад УСУГ-аас явуулж байгаа үйл ажиллагааны талаархи нээлттэй мэдээллийг өгч ажиллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна