ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ: Шинжээч “Хувь нийлүүлэгчдийн гэрээ АМТХуулийг зөрчиж байгуулагдсан” гэж дүгнэлээ

Х.Батсайхан
3 цаг 35 минутын өмнө

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ Төрийн ордонд эхэллээ.

Яг одоо шинжээч ХНГэрээ тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын хууль эрхзүйн орчинд нийцсэн эсэх талаар нотлох баримт, дүгнэлтийг танилцуулж байна.

Шинжээчийн танилцуулснаар, 2006 онд батлагдсан, тухайн үед /2009 оны аравдугаар сарын 6/ хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. /Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/“ гэсэн зохицуулалт үйлчилж байсан. Гэвч Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах үед Орд ашиглах гэрээ гэж байгаагүй. Энэ нь Хувь нийлүүлэгчдийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг зөрчсөн, хууль бус хэлцэл гэж үзэх үндэстэй гэсэн дүгнэлтийг танилцууллаа. 

Одоо ХШТХ болон УИХ-ын гишүүд уг сэдвээр асуулт асууж, гэрчүүд хариулах гэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна