АНУ-ын арми өнгөрсөн бямба гарагт Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурог баривчлах үеэр түүний хамгаалалтыг хариуцаж байсан Кубын 32 иргэн амь насаа алджээ. Хавана өнөөдөр энэ талаар мэдээллээ.
“АНУ-ын зохион байгуулсан гэмт хэргийн шинж чанартай халдлагын үеэр болсон зэвсэгт тэмцлийн үеэр тус улсын хүсэлтийн дагуу Хувьсгалт зэвсэгт хүчин болон Дотоод хэргийн яамны даалгавраар үүрэг гүйцэтгэж байсан манай 32 алба хаагч амь насаа алдлаа. Тэд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, баатарлагаар тулалдан амь насаа алдсан” гэж мэдэгдэлд дурджээ.
Куба улс амиа алдагсдын ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, өгөх ёстой зүйлийг нь өгөх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Мигель Диас Канель мэдэгдсэн байна. Тэрбээр уг хэрэг явдалтай холбоотойгоор улс орон даяар хоёр хоногийн эмгэнэл зарлажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна