Д.Трамп Тегеранд цэргийн ажиллагаа явуулах талаар бодож эхэлжээ

Zuv.mn
4 цаг 57 минутын өмнө

Ираны хотуудад төр засгаа эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн өнгөрсөн оны сүүлээс үргэлжилж байгаа билээ. Жагсагчид олон, уур бухимдалтай байгаа тул цагдаа, хуулийнхантай мөргөлдөж, олноор амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан ч одоогоор баталгаажаагүй байна. Тодруулбал, эх сурвалжууд амиа алдсан жагсагчдын тоог 180, 500 гэхчлэн маш ялгаатай мэдээлж байгаа юм.

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Тегераны эрх баригчид надтай холбоо барьсан. Тэд хэлэлцээр хийх хүсэлтээ илэрхийлсэн. Түүнээс өмнө бид амжаад хариу арга хэмжээ авч магадгүй” гэж хэлжээ.

Түүний энэ үгийг шинжээчид Иранд цэргийн ажиллагаа явуулах байж магадгүй гэж тааж байна. Учир нь тэрбээр өнгөрсөн долоо хоногт Тегеранд хандаж, жагсагчид руу битгий бууд аа. Хэрвээ та нар жагсагчид руу буудвал бид танайх руу буудна” хэмээн анхааруулжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна