Зураг зурж, тоо тоолж чаддаг шимпанзе Ай 49 насандаа хорвоог орхилоо

Zuv.mn
6 цаг 12 минутын өмнө

Японы Киотогийэ их сургуульд амьдарч, судлагдаж байсан Ай нэртэй шипанзе 49 насандаа үхжээ. Энэхүү шимпанзе нь зураг зурж, тоолж чаддаг байсан гэдгээрээ алдартай бөгөөд шинжлэх ухааны чухал судлагдахуун болж байсан юм.

Ай хөгширсний улмаас амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа зогсож нас барсан байна. Нас барах үед нь түүнийг асран хамгаалагчид нь хамт байжээ.

Ай баруун Африкт төрсөн бөгөөд 1977 онд судлаачдад баригдан Японд хүргэгджээ. Тэнд тэрбээр шипанзе сармагчны оюуны чадавхийг тодорхойлох зорилготой “Ай төсөл” хэмээх судалгааны төслийн гол судлагдахуун болж, тоо тоолох, өнгө ялгах чадвар сууснаар дэлхийд алдаршсан аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна