Д.Трамп Гренландыг АНУ-ын нэг муж болгох хуулийн төсөл өргөн барилаа

Zuv.mn
3 цаг 44 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Гренландыг нэгтгэж, мужийн статус олгох” тухай хуулийн төслийг Конгресст өчигдөр // өргөн барьжээ. Цагаан ордны албан ёсны цахим хуудаст түүний Гренландын газрын зургийг харан зогсож буй зураг байршсан бөгөөд зураг дээр даран холбоотой мэдээллийг авч болохоор нийтэлсэн байна.

Түүний өргөн барьсан хуульд Гренландыг Нэгдсэн улсын нэг хэсэг болгоход шаардлагатай шийдвэрүүдийг гаргах эрхийг олгох талаар тодорхой заасан аж.

Д.Трамп өмнө нь Гренландын цэргийн хүчийг басамжилж, “Тэдний арми буулгатай, чарганы хоёр нохойноос бүрддэг” гэж хэлж байв.  

Конгресс хуулийн төслийг дэмжих эсэх нь тодорхойгүй байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.198
    2 цагийн өмнө

    Нөгөө НАТО нь өөдөөс нь цэрэг оруулж америктэй байлдана гээд бсан бас оршин суугчид нь орсоос тусламж гуйсан байдаг юү болох гээд бна даа Америк цэрэг оруулаад НАТО задрах нь дээ

    Хариулах