Гренландыг Европын холбоонд элсүүлэх асуудал сөхөгдлөө

Х.Батсайхан
4 цаг 19 минутын өмнө

ХБНГУ-ын дэд Канцлер Роберт Хабек Гренландыг Европын холбоонд элсүүлэх замаар АНУ-ын түрэмгийллээс хамгаалах санаа илэрхийлжээ. Түүний санааг Еврокомиссын гишүүд эсэргүүцээгүй болохыг тус байгууллагын албан ёсны төлөөлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Еврокомиссын төлөөлөгч “Генландын ирээдүйг Гренландын иргэд, Дани хоёр л шийднэ, өөрөөр гаднын ямар ч улс оролцох эрхгүй” гэж тэрбээр онцолжээ.

Дээрх хоёр байр суурь гарсны дараа Гренландын Ерөнхий сайд Йенс Фредерик Нильсен мэдэгдэл хийж, Гренланд нь АНУ-д нэгдэхгүй, Данийн нэг хэсэг хэвээр үлдэнэ гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна