АНУ-ын Тэнгисийн цэргийн нисэх хүчнээ Өмнөд Хятадын тэнгисээс Ойрхи Дорнод руу шилжүүлж байна

Zuv.mn
2 цаг 59 минутын өмнө

АНУ-ын Батлан хамгаалах яам Өмнөд Хятадын тэнгис дэхь Тэнгисийн цэргийн хүчин  нисэх хүчний цохилтын бүлгээ Ойрхи Дорнод руу шилжүүлж эхэлжээ. Ираны нөхцөл байдал хурцадсан үед ийм шилжүүлэг хийгдэж байгаа нь олон улсад эргэлзээ үүсгээд байна.

“NewsNation”-ий сэтгүүлч Келли Майер энэхүү шилжүүлэг Ираны нөхцөл байдал маш хурцадмал үед хийгдэж байгаа бөгөөд долоо хоног шаардагдана гэж онцолсон бол “Ройтерс” агентлаг бүр АНУ-аас Иранд яьуулах цэргийн ажиллагаа 24 цагийн дотор эхэлж магадгүй гэж мэдээлжээ. Израилийн нэрээ нууцалсан, өндөр тушаалын эх сурвалж тус агентлагийн редакцид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэдэг мэдээлэл өгсөн байна.   

Харин Ираны хувьд, АНУ-д хандаж, асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг уриалж байна.

Бүс нутгийн Саудын Араб, Оман, Катар улсууд мөн Ираны энэхүү байр суурийг дэмжиж, цэргийн оролцоогүйгээр асуудлыг шийдэхгүй байх талд байгаа талаар “The Wall Street Journal” мэдээлжээ. Вашингтон асуудалд цэргийн хүчээр оролцвол Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны танкеруудын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж тус улсууд болгоомжилж байгаа аж.

Учир нь, Иран улс хэрвээ халдлагад өртвөл хөрш улсуудынх нь нутаг дэвсгэлт байрладаг АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгнө гэж анхааруулж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна