Ерөнхийлөгч Н.Мадурог баривчилснаас хойш Венесуэлийн газрын тосны салбарт хяналтаа тогтоогоод буй АНУ тус улсаас олборлосон газрын тосны эхний наймаагаа хийж, 500 сая ам.долларын орлого олжээ. Өнгөрсөн лхагва гарагт Вашингтоны өндөр тусшаалын эх сурвалж энэ талаар мэдээлсэн гэж ВВС агентлагийн мэдээлэлд дурдсан байна.
Энэ 500 сая ам.доллар нь тус улс Венесуэлийн газрын тосны худалдааг зохион байгуулах талаар байгуулсан 2 тэрбум ам.долларын хэлцлийн эхний хэсэг бөгөөд мөнгийг АНУ, Венесуэль хоёр хувааж авна. АНУ мөнгөө Венесуэлийн газрын тос болон бусад салбарын дэд бүтцийг сэргээх төлөвлөгөөндөө ашиглах бол Венесуэлд ногдох хэсгийг АНУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авч Венесуэльд нийлүүлэхэд ашиглах төлөвтэй байна.
Венесуэльтэй холбоотой өөр шинэ мэдээ гэвэл, тус улсаас ойрын хугацаанд Вашингтон руу элч илгээж, Каразкаст АНУ-ын ЭСЯ байгуулах болон бусад асуудлаар хэлэлцээр хийх бололтой. Элч ямар хүн байх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй ч Дэд ерөнхийлөгч Делси Родригез байх магадлал өндөр юм байна.
Тэрбээр өчигдөр ард түмэндээ хандаж дэвшүүлсэн мэндчилгээндээ “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар Вашингтонд очих шаардлагатай бол би очно” гээд "Дипломат харилцаанаас айхгүй байхыг" иргэдэдээ уриалжээ.
Д.Трамп өнгөрсөн лхагва гарагт Делси Родригестой утсаар ярьсан бөгөөд дараа нь түүнийг “Гайхалтай хүн“ гэж хэлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна