Хятадын хувийн компанийн пуужин хөөргөх оролдлого бүтэлгүйтлээ

Zuv.mn
3 цаг 5 минутын өмнө

БНХАУ-ын хувийн хэвшлийн “Galactic Energy” компани өчигдөр Ceres-2 хөлгөө сансарт хөөргөсөн ч амжилтгүй болжээ.

Хөлөг өчигдөр 12.08 цагт ӨМӨЗО-ы Жиуцюаниас хөөрсөн ч хэсэг хугацааны дараа хөдөлгүүр хэвийн бус болж, улмаар унасан байна. 100 тонн жинтэй уг хөлөг нь дэлхийн нам тойрог замд 1,6 тонн, холын торйог замд 1.3 тонн хүртэлх ачааг гаргах чадалтай. Энэ удаад дэлхийн тойрог замд интехнэтийн зорилулалттай хиймэл дагуулуудыг байршуулах зорилготой байсан гэж хэвлэлд мэдээлж байна.

“Galactic Energy” нь сансрын бизнест өрсөлдөх зорилготой БНХАУ-ын хувийн компани. Алсын хараагаа сансрын уудамаас байгалийн баялагтай биет олж, газрын ховор болон бусад чухал хэрэгцээт элемент олборлох гэж тодорхойлжээ. Тус компани өнгөрсөн арваннэгдүгээр сард Ceres-1 хөлгийг хөөргөсөн ч мөн бүтэлгүйтсэн юм байна.

Өчигдөр БНХАУ-ын Сычуань мужаас хөөргөсөн “Long March 3B” пуужин мөн хөөрөх үедээ осолджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.93
    30 минутын өмнө

    Угаасаа бүтэлгүй хятад. Сөнөвөл таарна

    Хариулах