Европын холбооны улсуудад АНУ-ын эсрэг нэгдэх үйл явц идэвхжиж байна

Zuv.mn
3 цаг 0 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренланд арлыг нэгтгэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авах эрх мэдлийг олж авахаар Конгресст хуулийн төсөл өргөн бариад байгаа билээ. Үүний өмнө тэрбээр Гренландыг Данийн эзэмшилд хэвээр хадгалахын талд буюу АНУ-ын хүсэл сонирхлын эсрэг байгаа Европын холбооны Герман, Дани, Норвег, Швед, Франц, Их Британи, Нидерланд, Финланд улсын бараа, бүтээгдэхүүнд ирэх хоёрдугаар сарын 1-нээс 10 хувийн гаалийн татвар ногдуулж, цаашид 25 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Европын холбоо АНУ-тай гаалийн татварын талаар өнгөрсөн жил тохиролцоонд хүрч, гэрээ байгуулаад байсан. Гренландын төлөө энэ гэрээг үл тооно гэдгээ Д.Трамп дээрх мэдэгдлээрээ илэрхийлсэн гэж болно. Тэгвэл өдгөө Европын холбооны улсуудад АНУ-ын эсрэг нэгдэх үйл явц эрчимтэй өрнөж, аьвах арга хэмжээгээ боловсруулж байна.

Тухайлбал, Герман, Францын Сангийн сайд нар өчигдөр уулзсаны дараа АНУ-ыг эсэргүүцэхээ илэрхийлжээ.

Германы Сангийн сайд Ларс Клингбейл “АНУ сүрдүүлж, шантаажлахыг зөвшөөрөхгүй. АНУ хязгаар давсан. Цаашид юу болох талаар би өнөөдөр тодорхой юм хэлэхгүй байгааг зөвөөр ойлгоорой. Нэг л тодорхой юм байгаа нь, Европ бэлтгэлтэй байх ёстой” гэсэн бол Францын Сангийн сайд Роланд Лексюр  “Бид тодорхойгүй цаг үед амьдарч байна. Өмнө нь ийм юм харж байсангүй. Холбоотон, 250 жилийн анд нөхөр маань татварыг геополитикийн хэрэгсэл болгож байна” гэжээ.

Дээрх хоёр болон бусад удирдагчдын хийж байгаа мэдэгдлээс үзвэл, Европын холбоо болон АНУ-ын харилцааны “Алтан үе” удахгүй дуусах бололтой.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.33
    29 минутын өмнө

    Эх оронд нь үүрлэсэн араб ислам африк дүрвэгсдийг хөөж явуулахад нэгдэж чадахгүй байж грийландын төлөө нэгдээд байхдаа ч яахав дээ. Үүний цаана ардчилсан намын орон гаран мэдрэлүүд байгаа.

    Хариулах