ОХУ-ын Камчаткийн хязгаарын Петропавловск хотод их хэмжээний цас орсны улмаас онц байпдал зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус мужийн захирагч Владимир Солодов Засгийн газартаа хандаж, гамшгийн үр дагаврыг арилгахад тусламж үзүүлэхийг хүсчээ.
Петропавловск хотод одоо цас арилгах, зөөх төрөл бүрийн техник, тоног төхөөрөмж хамгийн ихээр хэрэгтэй байгаа аж.

Владимир Солодовын хэлснээр, тэрбээр Засгийн газарт хандахаасаа өмнө Алс Дорнодод суух Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутневт хандсан бөгөөд зохих тусламжийг ч авчээ. Тодруулбал, ирэх хавар, зун шар усны үерээс шалтгаалсан замын эвдрэл их байх магадлалтай хэмээн үзэж, зам засварын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр тусламж авсан байна.

Камчатка мужид энэ жил цас их орж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт хүчтэй цасан шуурга дайрч өнгөрснөөс Петропавловск хот цасанд дарагдсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна