Швейцарийн Давос хотноо болж буй дэлхийн эдийн засгийн чуулганы өнөөдрийн төлөвлөгөөнд Гренландын асуудлаар явагдах олон уулзалтууд багтжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнөөдөр Давост очих бөгөөд чухам тэрбээр Гренландын асуудлаар олон уулзалт төлөвлөөд буй юм.
Давост болж буй чуулганы үеэр хэлсэн үгэндээ Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Дүрэмгүй ертөнц рүү шижиж” байгаа талаар дурдсан бол Канадын Ерөнхий сайд Марк Карни “Хуучин дэг журам хэзээ ч эргэж ирэхгүй” болсон гэж онцолжээ.
Европын улс орнууд гаалийн татвартай нь холбоотой сөрөг байр суурийг хурцаар илэрхийлсний дараа тэрбээр байр сууринаасаа ухралгүй “Гренландыг заавал авна” гэж дахин мэдэгдсэн. Энэ нь өнөөдөр Давост болох уулзалтуудыг анхаарлын төвд оруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна