Д.Трампын санаачилсан “Энхтайвны зөвлөл” шинэ НҮБ-ын үүргийг гүйцэтгэх үү

Zuv.mn
2026/01/22

Ойрх Дорнод, Зүүн Европын Саудын Араб, Түрк, Египет, Йордан, Индонез, Пакистан Катар гэсэн долоон улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан Энхтайвны зөвлөл гэгч бүтцэд нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн, Израиль улс олрно гэдгээ өмнө нь мэдэгдсэн бол ОХУ орох эсэхээ бодож байгаа аж.

Тэгвэл Израиль, ХАМАС бүлэглэлийн хооронд хоёр жил үргэлжилж буй  Газын зурвасын дайныг зогсоох, дайны дараах бүтээн байгуулалтыг дэмжих, шударга бөгөөд урт удаан хугацаанд тогтлортой үргэлжлэх энх тайвныг тогтоох зорилготой гэх энэ байгууллага яваандаа НҮБ-ын үүргийг гүйцэтгэх шинж байгааг ВВС агентлагийн шинжээч олж харжээ.

Учир нь, дээр нэр дурдагдсан улсуудаас гадна АНЭУ, Бахрейн, Албани, Армени, Азербайжан, Беларусь, Унгар, Казахстан, Марокко, Вьетнам зэрэг улс элсэхээр гарын үсэг зурсан гэх бөгөөд Канад, Британи зэрэг улсуудад саналаа аль хэдийнэ тавьсан гэнэ.

Түүнчлэн, шинэ бүтэц өргжин тэлсэн тохиолдолд байдал НҮБ-тай байх үеэс дээрдэнэ гэсэн найдлага байхгүй бөгөөд Словенийн Ерөнхий сайд Роберт Голоб уг байгууллагад элсэхээс яг энэ буюу "Олон улсын өргөн хүрээтэй дэг журамд аюултайгаар саад учруулна" гэсэн шалтгаанаар урилгаас татгалзжээ. 

Жинхэнэ зорилго нь одоо ч нууц хэвээр байгаа энэ байгууллагын дүрэм гэх бичиг баримт интернэд орчинд ил болсныг тоймловол, 

-Гурван улс дагаж мөрдөхийг зөвшөөрснөөр Энхтайвны Зөвлөлийн дүрэм хүчин төгөлдөр болно. Гишүүн улсуудыг гурван жил тутамд өөрчилнө. 


-Гэхдээ жилд тэрбум ам.доллар төлөхийг зөвшөөрвөл байнгын суудал өгч болно гэжээ.

Дүрэмд уг байгууллагыг олон улсын хуулийн дагуу энх тайвныг бэхжүүлэх чиг үүргийг гүйцэтгэх үүрэг бүхий олон улсын байгууллага гэж зарласан бөгөөд АН-ын Ерөнхийлөгч Д.Трамп даргаар нь ажиллаж, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг томилох, туслах байгууллагуудыг байгуулах эсвэл татан буулгах эрх эдэлнэ.

Гүйцэтгэх зөвлөлийн долоон гишүүнийг өнгөрсөн баасан гарагт томилсон бөгөөд үүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ойрхи Дорнодын элч Стив Виткофф, Д.Трампын хүргэн Жаред Кушнер, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нарын зэрэг хүмүүс багтжээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 99.60.10.94
    2026/01/23

    Трамп өвгөний муу санаа ойлгомжтой. Анх угаасаа Газа-д бүтээн байгуулалт хийнэ гэж энэ энхийн гэрээ гэгчийг байгуулж байгаагаа илэрхийлж байсан, одоо худлаа олон улсын энхийг сахиулах зөвлөл гэж гуйвуулж өөрчлөөд 60 гаруй орноор гарын үсэг зуруулж бүгд Газа -г газартай нь тэгшлэх гэмт хэрэг үйлдэх нь дээ. Израил энэ мөчийг хүлээгээд сууж байгаа. Монгол улсын гадаад бодлого энэ тэр хамаагүй юу, өө орий орий гээд дураараа зөвшөөрдөг, за Газа маза маньд ямар хамаа байдгийн гэхэд 3 жилийн дараа нь яахийн 1 тэрбум доллар тэр Газагийн бүтээн байгуулалтанд нь хандивлах юмуу. Энэ зөвлөлийн тэргүүн нь насаараа Трамп байна гэж заагдсан бн АНУ биш.

    Хариулах
  • 202.9.47.28
    2026/01/22

    Зөв

    Хариулах