В.Зелинськийн хөрөнгийг дэлгэлээ

Zuv.mn
2026/01/22

ОХУ-ын ТАСС агентлаг Украины Ерөнхийлөгч Владимир Зелинський, түүний эхнэр Олена нарын хөрөнгийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгожээ.

Түүнд бичсэнээр, 2024 оны байдлаар Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар Украин, Шведийн банкуудад 3,059,441 гривен (70,723 ам.доллар), 363,485 евро (426,140 ам.доллар), 53,494 ам.долларын хадгаламжтай. Үүнээс 346,483 евро нь Швейцарийн Цюрих хотын банкинд хадгалагддаг байна.

Хосууд мөн 595,000 ам.долларын бэлэн мөнгөтэй бөгөөд хадгаламжтай нь нийлүүлбэл сая ам.доллараас давж байгаа аж.

Хосууд мөн Breguet, Tag Heuer, Rolex, Piaget, Bovet зэрэг брэндийн цаг, үнэт эдлэл, Land Rover, Mercedes-Benz гэсэн хоёр машин эзэмшдэг байна. Тэдний хөрөнгө үүгээр зогсохгүй бөгөөд Олена “Aldorante Limited”, “Film Heritage”, “San Tomasso S.R.L.” зэрэг ААН-үүдийн хувьцааг эзэмшиж, хувь хүртдэг байна.

 Түүнчлэн, Украин, Итали, Гүржид үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн байж болзошгүй гэж уг мэдээлэлд бичжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.230
    2026/01/23

    Баян биш юмаа. Манай авлигчдын хаана ч хүрэхгүй юм бна. Эсвэл таслалыг нь буруу уншаад бна уу

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/01/23

    ERUNHIIDEE GAIGUI 2 SAYA DOLLAR HUREHGUI SHAHUU YUM . PUTIN GUAI CHIN UURUUU 70 TERBUMTAI ALUURCHIN SHUU DEE KKK

    Хариулах
  • 59.153.112.62
    2026/01/22

    Peee

    Хариулах